27-06-2022, 14:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"ХАНГАЙН БҮС-2022” спортын наадмаас

Хангайн бүсийн шүүхийн шүүгч, ажилтнууд оролцсон "ХАНГАЙН БҮС-2022” спортын наадам Хөвсгөл аймагт 2022 оны 06 дугаар сарын 23-аас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрүүдэд болж өнгөрлөө.
Спортын наадамд Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүх, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөлийн шүүхийн баг, урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн зочин багийн тамирчид  оролцож спортын сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, биллъярдын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцлоо.
Тус шүүхийн баг тамирчид дараах амжилтыг гаргаж оролцлоо.
Теннисний төрөлд:
1-р байр - Сантехникч Б.Ганхуяг /эрэгтэй/
Шатрын төрөлд:
3-р байр - Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан /эмэгтэй/
Биллярдны төрөлд:
2-р байр - Ахлах нягтлан бодогч Б.Батмөнх /эрэгтэй/
3-р байр - Шүүгчийн туслах Д.Бат-Отгон /эмэгтэй/ нар тус тус эзэллээ. 
Нийлбэр дүнгээр Гутгаар байр эзлэн амжилттай оролцлоо. 
"ХАНГАЙН БҮС-2022” спортын наадамд амжилт гаргаж оролцсон нийт шүүгч, ажилтнууддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе. 
 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 391   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд