Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-06-2022, 09:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар хэлэлцлээ

Монгол Улсын дээд шүүхээс санаачилж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран "Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, судлаачид оролцож шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх асуудлаар санал солилцов.

 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэх аргачлалыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг танилцуулж, шийдвэрийгшүүх, шүүгчолон нийтэд мэдээлэх, нээлттэй байдлыг хангах бодлогынталаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар мэдээлэл хийсэн юм.

Уулзалт, хэлэлцүүлгээс Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөл болон нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрдсэн өргөтгөсөн ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 116   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031