Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-05-2022, 02:05   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУДАЛГААНД ХАМРАГДАНА УУ.

Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь олон нийтийн хүртээл болсон цагаас эхэлж судалгааны чухал хэрэглэгдэхүүн болж, хуульчид мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, жишиг тогтооход ач холбогдолтой эх сурвалж болсон.

"Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл" боть номыг ашигладаг хэрэглэгчдийн дунд хэрэглээний судалгааны асуулгыг явуулж байна.

Энэхүү судалгаагаар шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь зорилгодоо хүрч буй байдлыг үнэлүүлэх, цаашид үргэлжлүүлэн хэвлэх шаардлагатай эсэхийг тодорхойлох зорилготой юм.

Иймд энэхүү судалгаанд шүүгч, захиргааны ажилтнуудыг идэвхтэй оролцуулж, өөрийн аймаг, сум,  орон нутгийн хуулийн байгууллагын ажилтнууд болон иргэдэд цааш нь түгээж судалгаанд өргөнөөр хамруулж өгөхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Судалгааны асуумжийг энд дарж https://forms.gle/u82o6K15cG5aKet39  бөглөнө үү.
Нийтэлсэн admin   Үзсэн: 27   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Тавдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031