Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-05-2022, 03:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ П.НЭНДАРАМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦСОН СЭТГЭГДЛЭЭ ИЙНХҮҮ ИЛЭРХИЙЛЛЭЭ

- Та өөрийгөө танилцуулан шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон сэтгэгдлээ илэрхийлнэ үү

- Намайг Пэрлэйбаатарын Нэндарам гэдэг. Хархорин сум дахь Сум дундын шүүхээс над руу утасдаж шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон талаар дуулгахад нэлээд сандарсан. Гэхдээ шүүхээс хуульд заасан үүрэг тул оролцоно уу гэсэн тул хуульд заасан үүргээ биелүүлэх нь зүйтэй гэж үзээд оролцсон.


- Шүүх хуралдаанд оролцоход таньд ямар санагдав ? Шүүхийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна ?

- Би өмнө шүүхээр үйлчлүүлж байсан боловч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан удаагүй. Гэхдээ тухайн нөхцлөөс харахад шүүхийн орчин нөхцөл сайжирсан санагдсан. Тухайн үедээ холбогдох албан тушаалтан нь шүүх хуралдаанд орохдоо юу анхаарах болон бусад асуудлын талаар тайлбарлаж өгсөн учраас харьцангуй сандарч тэвдэх нь гайгүй болсон.


- Таньд дүгнэлтээ гаргахад хүндрэл бэрхшээл тулгарсан уу? Дүгнэлтээ хэрхэн танилцуулсан бэ?

- Миний иргэдийн төлөөлөгчөөр оролцсон шүүх хурал хүнийг алах гэмт хэрэг байсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмтхэрэг гарах шалтгаан болсон гэж миний хувьд үзээд тухайн хүмүүсийг гэмт хэрэгт буруутай байна гээд прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцсон.

 

- Иргэний үүргээ биелүүлж шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон таньд их баярлалаа, бусад шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зөвлөж хэлэх зүйл байна уу ?

- Миний бие тухайн үедээ сандарч байсан ч Монгол Улсын иргэний хувьд талархалтай хүлээн авч иргэний үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд оролцсондоо их баяртай байгаа. Бусад сонгогдсон иргэдийн төлөөлөгч нартаа шүүхээс дуудсан цагт сандрах зүйлгүйгээр шүүхийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, иргэний үүргээ биелүүлээрэй гэж хэлмээр байна.

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа

Нийтэлсэн admin   Үзсэн: 29   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Тавдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031