25-04-2022, 09:03   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага(ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг "Дэлхийн номын өдөр” болгон зарласантай холбогдуулан дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.

"Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхийн тамгын газраас Хархорин сумын соёлын төвтэй хамтран "Гэр бүлийн өдөрлөг” нэртэйгээр зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 2-6, 7-12 насны хүүхдийн дунд "Миний мэдэх үлгэрийн баатар" сэдэвт гар зургийн уралдаан, "НОМ бидний нөхөр" сэдэвт зохион бичлэгийн уралдаан, "АХА” асуулт хариултын тэмцээнийг, мөн номын сангийн танилцуулга, ном уншихын ач тусын талаар мэдээлэл хийлээ.

Өдөрлөгийн үеэр тус шүүхийн тамгын газраас сумын номын санд ном хандивлах арга хэмжээ зохион байгууллаа.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 417   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд