1-04-2022, 11:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХҮНИЙ ХӨГЖИЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА

 
Монголын Шүүгчдийн холбооны Хархорин салбар хороо, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газар, 1 дүгээр багийн урилгаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал  С.Баасанбат "Хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа” сэдвээр сургалт хийлээ. Сургалтад тус шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурор, ажилтан, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч, ШШГЕГ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХэлтэс 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн алба хаагч хамрагдлаа.
Сургалтаар хувь хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа, түүнийг хөгжүүлэх, хүний хөгжил түүнээс үүдэлтэй нийгэм, байгуулага, ажилдаа хандах хандлага, ажилтан, албан хаагч нарын ажлын стерэсс тайлах арга, сэтгэл зүйн байдлыг сэргээх талаар  сургалт хийж дасгал ажиллаа. 
Сургалтанд хамрагдсан нийт албан хаагч нараас цаг үеэ олсон чухал сургалт болсон талаар саналаа илэрхийллээ.
 
ШҮҮХЙИН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 348   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд