Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-03-2022, 11:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан мэргэшүүлэх сургалт эхэллээ. Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газраас 2022 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд "Баяндөхөм” сургалтын цогцолборт зохион байгуулж байна. 

 

 

Сургалтаар шүүх хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх, албан хэрэг хөтлөлт, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, жендер ба хүний эрх, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад бэлдэх,  төрийн албаны хууль, хөдөлмөрийн эрхзүйн харилцаа зэрэг сэдвээр сургагч багш нар хичээл орж байна.

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэхэд тус сургалтын зорилго оршино.  Сургалтад нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газраас 55  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хамрагдаж байна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

 

Эх сурвалж: www.judcouncil.mn

Нийтэлсэн admin   Үзсэн: 211   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арваннэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930