Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-03-2022, 08:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЭРГЭХ ХОЛБОО” БҮХИЙ ШҮҮГЧ, АЛБАН ХААГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар, 1 дүгээр багаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнг урьж, дурсамж уулзалтыг шүүгч, албан хаагчдыг оролцуулан зохион байгууллаа.

 

 

Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нь тус шүүхэд 1993 оноос эхлэн шүүгчээр, 2001 оноос Ерөнхий шүүгчээр ажиллаж, 2012 оны 05 дугаар сард Архангай аймгийн шүүхэд шилжин ажиллаж байгаа.

Тэрээр уулзалтын үеэр хэлэхдээ "Намайг хүндэлж урьсан та бүхэнд баярлалаа. Энэ шүүхтэй би өөрийн амьдралын 19 жилийг холбожээ. 8 жил шүүгч хийж, 11 жил Ерөнхий шүүгчээр ажилласан. Тус шүүхийг хэсгийн шүүхээс Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүх буюу анхан шатны шүүх болсон үеэс нь эхлэн ажилласан. Үе үеийн олон сайхан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай цуг ажиллаж байлаа. Шүүгчийн ажил, шүүхийн ажилд санаж явах олон зүйл байдаг” гээд залуу хойч үедээ сургамж болохоор сайхан дурсамжуудаасаа хуваалцлаа. Залуучууддаа хандаж хэлэхэд шүүхэд ажиллаж байгаагаараа үргэлж бахархаж өөрийн гэсэн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд шантрахгүй хөдөлмөрлөж, эзэмшсэн мэргэжилдээ амжилт гарган шүүхийн, шүүгч, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг захилаа.

Тус шүүхийн хамт олноос Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд нь баяр хүргэн дурсгалын зүйл гардуулан, цаашдын ажилд нь өндөр амжилт, эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 


 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,

1 ДҮГЭЭР БАГ

Нийтэлсэн admin   Үзсэн: 291   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арваннэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930