Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-03-2022, 02:51   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргын санаачлагаар албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн санал санаачилгыг сонсох, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас албан хаагчдын "Хүүхдээ сонсох өдөр”-ийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

 

Энэхүү арга хэмжээний үеэр шүүхийн болон тамгын газрын үйл ажиллагааны талаар яриа таниулга хийлээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 327   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арваннэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930