28-01-2022, 09:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ГАМШГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ШТАБ ХУРАЛДЛАА

 

     Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн байрандCOVID-19буюу коронавирусын халдвар удаа дараа илэрч, халдварт өвчний голомт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус шүүхийн тамгын газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

      Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн байранд COVID-19 буюу коронавирусын халдвар удаа дараа илэрч, халдварт өвчний голомт үүссэн байх тул Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын шийдвэрийг үндэслэн халдвар хамгааллын дэглэм сахих, шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх зайлшгүй шаардлага бий болсонтой холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тус шүүхэд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.

         Дээрх хугацаанд

-  Хэрэг, нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлт, хариу тайлбар, нотлох баримт зэргийг баталгаат шуудангаар

-  Тус шүүхэд болон шүүхийн тамгын газарт гаргах өргөдөл, гомдол, хүсэлт, албан бичгийг PDFформатаар kharkhorin_tg@shuukh.mn цахим хаягаар
-  Архивын лавлагаа авах хүсэлт, тендерийн тодорхойлолт авах хүсэлтийг /албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн баримт, төлбөрийг 100900005001 тоот дансанд/ PDF форматаар kharkhorin_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна. /Архив, бичиг хэргийн эрхлэгч – 88710277/
-  Шинээр шүүх хуралдаан товлохгүй байх
-  Холбогдох утас: 70327477, 70327383, 70327878, 70327499, 70327388

       Шуудан болон цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

      Халдварын тархалт нэмэгдэж шүүгч, албан хаагч, хэргийн оролцогч нар нь халдварт өртөх эрсдэл үүсээд байгаа тул дээрх нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ГАМШГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ШТАБ

Нийтэлсэн admin   Үзсэн: 274   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд