Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-11-2021, 16:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтын хүрээнд "Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтны мэргэшүүлэх сургалт”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж байна.

 

    Шүүхийн архивын хууль тогтоомжийн хэрэглээ, архив, албан хэрэг хөтлөлт, данс бүртгэл, баримтын хадгалалт, хамгаалалтын талаарх онол, практикийн мэдлэг олгох, шүүхийн архивын мэдээлэл, лавлагааны нэгдсэн систем ашиглах, шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх программ, сүлжээг үр нөлөөтэй хэрэглэх, харилцан туршлага солилцох, мэргэшүүлэх зорилготой тус сургалтанд  нийт шүүхийн тамгын газрын 56 архив, бичиг хэргийн эрхлэгч, архивч-операторч оролцож байна.

 

     Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар нээж, "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх 7 дахь удаагийн сургалтыг  өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалт 2015 оноос хойш 3 өдрийн хөтөлбөрийн дагуу онол, практик хосолсон танхимын хэлбэрээр зохион байгуулагдсаар ирсэн. Ковид-19 цар тахлын улмаас цахимаар зохион байгуулах болсон тул та бүхэн сургалтдаа идэвхтэй хамрагдахыг хүсье" гэв.

 

 

     Сургалтыг "Архивын тухай суурь ойлголт, Архивын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжууд, Архивын ажлын зохион байгуулалт, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, Хадгаламжийн нэгж бүрдүүлэх, архивд хүлээн авч буй хадгаламжийн нэгжид тавигдах шаардлагууд, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт хэрхэн боловсруулах” сэдвүүдээр Архивын ерөнхий газрын мэргэжил арга зүйн газрын мэргэжилтэн Б.Цэндсүрэн, "Баримтын хадгалалт, хамгаалалт, тавигдах шаардлагууд, Архивын баримтын тоо бүртгэл” сэдвүүдээр Архивын ерөнхий газрын мэргэжил арга зүйн газрын мэргэжилтэн С.Пүрэвсүрэн, "Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх” сэдвээр Шүүхийн тусгай архивын цахим архив хариуцсан мэргэжилтэн Э.Батзориг, "Шүүхийн архивын хууль тогтоомжийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт, хэрэглээ” сэдвээр Шүүхийн тусгай архивын дарга С.Нэргүй нар тус тус удирдан явуулах юм.

 

     Сургалтын төгсгөлд хөтөлбөрийн дагуу архивчдын тулгамдсан асуудал, гарц, шийдэл, бусад асуудлаар мэдээлэл өгөх, архивчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 139   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн таньд
Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
Шүүхийн ёс зүйн хороо
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Тавдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031