Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-11-2021, 07:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ДУНД ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан тус шүүхийн шүүгч, захиргааны албан хаагчдын дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дархлааг дэмжих зорилгоор гурван төрөлт тэмцээнийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Нийт шүүгч, албан хаагчид 3 баг болж оролцсоноос Ц.Дагиймаа ахлагчтай баг "Гар бөмбөг”-ийн тэмцээнд, Б.Сарантуяа ахлагчтай баг "Багийн тэмцээн”-д, Э.Дулмаа ахлагчтай баг "Олс таталт”-ын тэмцээнд тус тус ялалт байгууллаа.

 

 

Шүүхийн захиргааны ажилчдын Хархорин дахь салбар хороо

Нийтэлсэн admin   Үзсэн: 26   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Арваннэгдүгээр сар 2021    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930