8-10-2021, 10:09   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ГАМШГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ШТАБ ХУРАЛДЛАА

 
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн байранд COVID-19 буюу коронавирусын халдвар удаа дараа илэрч, халдварт өвчний голомт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус шүүхийн тамгын газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн байранд COVID-19 буюу коронавирусын халдвар удаа дараа илэрч, халдварт өвчний голомт үүссэн байх тул Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын шийдвэрийг үндэслэн шүүгч, албан хаагчид гэртээ тусгаарлагдан биеийн эрүүл мэндийн байдлыг тандах, халдвар хамгааллын дэглэм сахих, шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх зайлшгүй шаардлага бий болсонтой холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг түр зогсоож хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.

  Дээрх хугацаанд

vНэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлт, хариу тайлбар, нотлох баримт зэргийг баталгаат шуудангаар
vТус шүүхэд болон шүүхийн тамгын газарт гаргах өргөдөл, гомдол, хүсэлт, албан бичгийг PDF форматаар kharkhorin_tg@shuukh.mn цахим хаягаар
vАрхивын лавлагаа авах хүсэлт, тендерийн тодорхойлолт авах хүсэлтийг /албан тоот, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн баримт, төлбөрийг 100900005001 тоот дансанд/ PDF форматаар kharkhorin_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна. /Архив, бичиг хэргийн эрхлэгч – 88710277/
vДээрх хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг хойшуулах, шинээр шүүх хуралдаан товлохгүй байх
vЭрүү хэрэг, зөрчлийн хэргийг дээрх хугацаанд хүлээн авахгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг мөн хүлээн авахгүй байхаар шийдвэрлэлээ.
vХолбогдох утас: 70327477, 70327383, 70327878, 703274998 70327388

  Шуудан болон цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

  Халдварын тархалт нэмэгдэж шүүгч, албан хаагч, хэргийн оролцогч нар нь халдварт өртөх эрсдэл үүсээд байгаа тул дээрх нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ГАМШГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ШТАБ
Нийтэлсэн admin   Үзсэн: 244   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд