Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-08-2021, 08:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРУУДАД АВТОМАШИН, КОМПЬЮТЕР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцад тусгасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудын тээврийн хэрэгслийн парк шинэчлэл хийх, компьютерийн техник хангамжийг сайжруулах ажлыг зохион байгуулж байна.  

 

Энэ ажлын хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтаар шүүхийн үйлчилгээнд ашиглах 42 автомашин, 360 ширээний компьютерийг худалдан авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудад хуваарилсныг өнөөдөр /2021.08.04/ хүлээлгэн өгөв. 

 

Шүүхэд автомашины парк шинэчлэл хийж, шүүгч ажилтнуудыг  ажлын үндсэн хэрэглэгдэхүүн болох ширээний компьютерээр хангасан нь шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх чухал алхам боллоо.

 

Монгол Улсын шүүх 2013 оноос хойш хөрөнгө оруулалтын төсөвгүй ажилласан юм. 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 151   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Ёсдүгээр сар 2021    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      27282930