Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-07-2021, 02:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ДҮН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын шүүхийн 2021 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг олон нийтэд танилцууллаа.

 

 

Монгол Улсын шүүх 2021 оны эхний хагас жилд 43384 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.


 

Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 5824, иргэний 20602, захиргааны 864, зөрчлийн 11993, нийт 27290 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 11463 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 5656 хүнд ял шийтгэл оногдуулж, 782 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 639 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 972 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

 

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад захиргааны хэрэг 84 хэргээр буюу 10.8 хувиар өссөн бол эрүүгийн хэрэг 1580 хэргээр буюу 21.3 хувиар, иргэний хэрэг 8794 хэргээр буюу 29.9 хувиар тус тус буурсан байна.

 

Давж заалдах шатны шүүх 2021 оны хагас жилд эрүүгийн 1113, зөрчлийн 288 хэрэг, иргэний 1383, захиргааны 660 хэрэг, нийт 3444 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.4 хувиар буурсан байх ба үүнээс задалж үзвэл эрүүгийн хэрэг 19.6хувиар, иргэний хэрэг 26.2 хувиар, захиргааны хэрэг 12.6 хувиар тус тус буурчээ.

 

Хяналтын шатны шүүх 2021 оны эхний хагас жилд эрүүгийн 254, иргэний 814, захиргааны 119 хэрэг нийт 1187 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 23.7 хувиар, захиргааны хэрэг 49.8 хувиар тус тус буурсан бол иргэний хэрэг 2.7 дахин өссөн байна.

 

 

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхийн ачааллыг 24.8 хувиар бууруулав

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа: Монгол Улсын шүүхээр 2021 оны эхний хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 9952 өргөдлөөс шийдвэрлэсэн 5815 өргөдлөөс 4104 буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1711 буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Эвлэрэл амжилттай болсон хувь нь 2020 оны хагас жилд 74.4 хувь байснаас 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Амжилттай болсон эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үзүүлэлтийг Монгол Улсын иргэний хэргийн нийт шүүхийн шийдвэрлэсэн хэргийн үзүүлэлттэй харьцуулахад 24.8 хувьтай тэнцэж байгаа нь энэ хэрээр ачааллыг бууруулсан гэж үзэхээр байна.

 

Шүүх хуралдаанд ороцсон иргэдийн төлөөлөгчийн тоо цөөрчээ

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо: Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 795 шүүх хуралдаанд 805 иргэдийн төлөөлөгч оролцжээ. Иргэдийн төлөөлөгч оролцсон шүүх хуралдааны 444 буюу 55.8 хувь нь эрүүгийн, 293 буюу 36.9 хувь нь иргэний, 58 буюу 7.3 хувь нь захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон нийт 795 иргэдийн төлөөлөгчийн 786 нь нэг иргэдийн төлөөлөгч, 8 нь хоёр иргэдийн төлөөлөгч, 1 нь гурван иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон бөгөөд иргэдийн төлөөлөгчдөд 19 сая 951 мянга 242 төгрөгийн хөлс олгожээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулан үзвэл шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч 271 хүнээр буурсан байна.

 

Шүүхийн үйлчилгээ: Монгол Улсын шүүхээс 2021 оны эхний хагас жилд нийт 9 тэрбум 736 сая 481 мянга 355 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 4 тэрбум 104 сая 865 мянга 662 төгрөг, торгох ялаар 4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөг, зөрчлийн хэргээр 1 тэрбум 142 сая 11 мянга 542 төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

 

 

А. Эрүүгийн хэрэг, зөрчил

 

Монгол Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 21.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 23.8 хувиар тус тус буурсан байна.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 6694 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5656 хүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 865 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

 

Зарим гэмт хэргийн тоо өсөв. (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өссөн дүнтэй байна)

 

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

 

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 19 хэргээр буюу 17.3 хувиар,

хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 3 дахин,

эрүү шүүлт тулгах гэмт хэрэг 1 хэргээр буюу 1 дахин тус тус өссөн байна.

 

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

 

авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 175 хэргээр буюу 32.2 хувиар,

бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 608 хэргээр буюу 19.6 хувиар,

хулгайлах гэмт хэрэг 376 хэргээр буюу 39.6 хувиар,

дээрэмдэх гэмт хэрэг 60 хэргээр буюу 42.3 хувиар,

хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 25 хэргээр буюу 11.5 хувиар,

мал хулгайлах гэмт хэрэг 128 хэргээр буюу 52.0 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Шүүх торгох ялыг түлхүү оноожээ

 

Монгол Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд шүүхээс торгох ялаар нийт 3436 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 873 хүн, хорих ялаар 1273 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 76 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

 

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 3.0 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 3.9 хувиар тус тус буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 5.5 хувиар өссөн байна.

 

Шүүхээс 3436 хүнийг нийт 4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 25.3 хувиар буурсан байна.


 

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав

 

Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 446 хүнээр буюу 41.1 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 70 хүнээр буюу 31.4 хувиар тус тус буурсан байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 30 хүнээр буюу 30.0 хувиар буурсан байна.


 

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулжээ

 

Улсын хэмжээнд 2021 оны хагас жилийн байдлаар нийт 73 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 5 хүн буюу 7.4 хувиар буурсан байна.

 

 

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2021 оны хагас жилд харьяаллын дагуу зөрчлийн 10993 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 438 шийдвэрийг хянасан байна. 48 хуулийн этгээд, 2840 хүнд торгох шийтгэл, 8565 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

 

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 252 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 228 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 114 зөрчлийн хэрэгт буюу 50.0 хувьд нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж, 59 зөрчлийн хэрэгт буюу 25.6 хувьд нь өөрчлөлт оруулж, 55 зөрчлийн хэрэгт буюу 24.1 хувьд нь хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.


 

Б. Иргэний хэрэг

 

Иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 27.8 хувиар буурав

 

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 8794 хэрэг буюу 29.9 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад Иргэний хуулиар шийдвэрлэсэн маргаан 2059 хэргээр буюу 15.7 хувиар, ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн маргаан 5279 хэргээр буюу 47.2 хувиар, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 292 хэргээр буюу 12.3 хувиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 175 хэргээр буюу 27.5 хувиар тус тус буурсан байгаа нь голлон нөлөөлсөн байна.

 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг тоо өмнөх оны мөн үеэс 492 хэргээр буюу 26.2 хувиар буурсан бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 517 хэргээр буюу 2.7 дахин өссөн байна.

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг 24.8 хувиар бууруулав

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 5815 өргөдлийг шийдвэрлэж 4104 буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1711 буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.


 

В. Захиргааны хэрэг

 

Захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурав.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 84 хэрэг буюу 10.8 хувиар өссөн байна. Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 53 хэргээр буюу 69.7 хувиар, төрийн албаны маргаан 28 хэргээр буюу 26.4 хувиар, татварын маргаан 27 хэргээр буюу 84.4 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 18 хэргээр 31 хувиар, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 3 хэргээр буюу 27.3 хувиар тус тус өссөн бол газрын маргаан 17 хэргээр буюу 9.5 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 11 хэргээр буюу 30.6 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 6 хэргээр буюу 40 хувиар, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан 5 хэргээр буюу 15.6 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 2 хэргээр буюу 8.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 95 хэргээр буюу 12.6 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 118 хэргээр буюу 49.8 хувиар тус тус буурсан байна.


 

 

 

 
LOGO

 
Нийтэлсэн admin   Үзсэн: 155   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Ёсдүгээр сар 2021    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      27282930