Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-06-2021, 10:51   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МЭДЭГДЭЛ

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг баримтлан шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд шүүх хуралдаан явуулахгүй, иргэд олон нийтийг нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.

 

Дээрх хугацаанд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг kharkhorin_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ.

 

Шүүхийн албан хаагчидтай холбоо барих утас:

Ø Тамгын газрын дарга О.Хишигсүрэн – 70327499

Ø Ерөнхий шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн – 70327383, 88054782

Ø Шүүгчийн туслах Д.Бат-Отгон – 70327878, 86008868

Ø Шүүгчийн туслах Д.Дуламсүрэн – 70327383, 99137028

Ø Шүүгчийн туслах Б.Хулангоо – 70327878, 99982411

Ø Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа – 70327477, 80710277

Ø Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн – 70327388

Ø Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй – 80710277

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ

ДУНДЫН ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ШУУРХАЙ ШТАБ

 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 119   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Арваннэгдүгээр сар 2021    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930