Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-05-2021, 18:34   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЭРХ ЗҮЙ БА ЭДИЙН ЗАСАГ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол банк, Монголын шүүгчдийн холбоотой хамтран эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан "Эрх зүй ба эдийн засаг” сургалтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2021 оны 05 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан.

 

"Эрх зүй ба эдийн засаг” сургалтын зорилго нь эрх зүйн асуудлыг эдийн засгийн үүднээс шинжлэх арга зүй, эрх зүйн харилцааны эдийн засгийн утга агуулга, учир холбогдлыг ойлгох, уялдуулах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

 

Сургалтыг "Эрх зүй ба эдийн засгийн харилцан хамаарал, эрх зүйд хийх эдийн засгийн шинжилгээний аргачлал” сэдвийн хүрээнд Центрополис ХХК-ийн захирал, эдийн засагч Т.Энхбаяр, "Иргэний эрх зүй дэх эдийн засгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, "Эрүүгийн эрх зүй дэх эдийн засгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Монголын эрх зүй ба эдийн засгийн ухааны холбооны удирдах зөвлөлийн дарга З.Шагдарсүрэн, "Захиргааны эрх зүй дэх эдийн засгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Номин адвокейтс ХХН-ийн захирал О.Номинчимэг нар тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.

Сургалтад тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Ц.Дагиймаа, Э.Дулмаа нар оролцов.


                      

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 49   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Зургаадугаар сар 2021    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      282930