25-03-2021, 07:20   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАСАН ТУХАЙ

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг таниулан сурталчлах, иргэдийн хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх, шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах, шүүхийн нээлттэй байдлыг иргэдэд таниулах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл сумдуудад шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, жолооч Д.Жаргалсайхан нар нүүдэллэн ажиллаа.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2021/medee/03-22.jpg

Ажиллах хугацаандаа Өлзийт сумын 11, Есөнзүйл сумын 7, Баян-Өндөр сумын 11 иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, гарын авлага, боршур, ил захидал зэргийг тараасан.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2021/medee/03-22-1.jpg

Мөн сургалтын үеэр шүүхийн иргэдийн төлөөлөгч нараас сонирхсон асуултанд хариулт өгч ажилласан бөгөөд 6 нэхэмжлэлийг хүлээн авсан байна.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2021/medee/03-22-2.jpg

http://www.kharkhorincourt.gov.mn/file2021/medee/03-22-3.jpg


 


Нийтэлсэн admin   Үзсэн: 492   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд