Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-08-2020, 08:27   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТУС ШҮҮХЭД АЖИЛЛАЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн хүний нөөцийн газрын даргаШ.Отгонцэцэгнар 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, шүүхийн тамгын газарт ажиллалаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/08-27.JPG

Тус ажлын хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулаад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалж ажиллах талаар шүүгч, ажилтнуудтай санал солилцлоо. Мөн шүүхийн байр, шүүгч, ажилтнуудын ажиллаж байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг хүлээн авлаа.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус шүүхийн шүүгч Ц.Дагиймааг Хууль зүйн албаны "Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч Г.Энх-Амгаланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдсаныг орон нутагт ажиллах үеэрээ гардуулж баяр хүргэлээ.
Нийтэлсэн admin   Үзсэн: 97   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Ёсдүгээр сар 2020    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      282930