28-02-2020, 10:19   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нийт эдлэх ялыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. Д.Эрдэнэ-Очирын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2. Г.О-ын нэхэмжлэлтэй С.Д-д холбогдох "600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

3. С сангийн нэхэмжлэлтэй Б.Н-д холбогдох "1.163.821 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

4. Л.Б-ын нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох "241.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

5. С.С-ын нэхэмжлэлтэй Т.О-д холбогдох "209.200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

6. Л.Б-ын нэхэмжлэлтэй Н.Э-д холбогдох "188.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

7. Л.Б-ын нэхэмжлэлтэй О.Ц-д холбогдох "80.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

8. Д.Должинсүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9. М.Алтанцэцэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10. Б.Ганбаатарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

11. Л.Б-ын нэхэмжлэлтэй Х.Т-д холбогдох "260.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

12. Д.С-ын нэхэмжлэлтэй Л.Б-д холбогдох "170.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

13. Д.С-ын нэхэмжлэлтэй Н.Б-д холбогдох "227.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

14. Л.Б-ын нэхэмжлэлтэй Л.Т-д холбогдох "295.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

15. Д.Л-ын нэхэмжлэлтэй Г.Н-д холбогдох "72000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

16. Мобиком корпорацийн нэхэмжлэлтэй Т.Ш-д холбогдох "521.369 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

17. Л.Б-ын нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох "310.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

18. Ц.Болормаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

19. С.Энхбаатарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

20. С.Тожоогийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

21. Л.Б-ын нэхэмжлэлтэй Н.Ч-д холбогдох "5.996.400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

22. Л.Б-ын нэхэмжлэлтэй Б.И-д холбогдох "912.100 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

23. Л.Б-ын нэхэмжлэлтэй С.О-д холбогдох "770.800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.


 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 357   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд