27-12-2019, 10:34   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Шүүхийн шинэчлэлийн талаарх сэтгэгдэл" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүний эрх, хууль эрх зүйн боловсролыг дэмжих, шүүхийн үйл ажиллагаа, хуульч, шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийг таниулах, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд "Шүүхийн шинэчлэлийн талаарх сэтгэгдэл"эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ. Эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс

  • Нэгдүгээр байранд Орхон цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч П.Жаргалмаа
  • Хоёрдугаар байранд Орхон цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Хорлоо
  • Гуравдугаар байранд Орхон цогцолбор сургуулийн 10в ангийн сурагч М.Лхагвамаа нар шалгарлаа.
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/12-26-2.JPG
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/12-26-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 857   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд