25-11-2019, 12:38   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж тус тус шийдвэрлэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.Ц.Батдоржийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2. Р.Жаргалсайханы хүсэлттэй "Малын А дансны жинхэнэ эзэмшигчэ тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3.П.Адъаябазарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4.Ч.Болдбаатарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

5.Н.Эрдэнэсүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

 

 

 
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 457   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд