30-09-2019, 04:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

 

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/09-27.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болон Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар хамтран 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын соёлын төвд "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нар амжилттай зохион байгууллаа.  

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/09-27-1.jpg

Тус өдөрлөгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Өвөрхангай аймгийн Архивын тасаг, Хууль зүйн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, улсын бүртгэлийн хэлтэс зэрэг 20 гаруй байгууллага оролцсон бөгөөд уг өдөрлөгт хуулийн байгууллагууд үйл ажиллагаагаа ард иргэдэд танилцуулж, шүүхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ, зөвлөгөөг өгч ажиллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/09-27-2.jpg

Өдөрлөгийн үеэр 100 гаруй иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээллийг өгч, 10 нэхэмжлэлийн хүлээн авсан бөгөөд иргэдээс төрийн байгууллагууд нэг дор үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/09-27-3.jpg
Шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 1109   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд