19-06-2019, 14:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ГАМШИГ ОСЛООС ХАМГААЛАХ ТАКТИКИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-18-5.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг баталсантай холбогдуулан Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэс, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгтэй хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, гамшигт нэрвэгсдэд анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшгийн дараа болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх, гал түймрийн хохирлыг багасгах тактикийн сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан бөгөөд сургалтаар газар хөдлөлтийн гамшгийн үед шүүгч, албан хаагчдын авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нүүлгэн шилжүүлэлт хийх, гамшигт нэрвэгдсэн албан хаагчдыг аврах ажиллагаа явуулах, эмнэлгийн тусламж үзүүлэх, гал түймрийг унтраах зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Мөн сургалт зохион байгуулсантай холбоотой санал бодлоо солилцож, цаашид уг сургалтыг жилд 2 удаа хийхээр харилцан тохиролцлоо.
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-18.jpg
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-18-1.jpg
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-18-2.jpg
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-18-3.jpg
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-18-4.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 1314   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд