17-06-2019, 04:41   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ГАМШИГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА

 

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/06-19.jpg 

Монгол улсын Шадар сайдын 2018 оны 120 дугаар тушаалын 2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаартай хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журамд нийцүүлэн шүүх, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, гамшгийг хохирол багатай даван туулах зорилгоор "Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтангэрэлээр хянуулан, тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр баталлаа.

Уг төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын хэлтэстэй хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, гамшигт нэрвэгсдэд анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшгийн дараа болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх, гал түймрийн хохирлыг багасгах зорилгоор тактикийн сургалт, тархалтын сургалтыг зохион байгуулахаар боллоо.
Нийтэлсэн admin   Үзсэн: 2019   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй