9-05-2019, 19:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Тархалтын сургалт зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар болон тус сумын Онцгой байдлын хэлтэстэй хамтран баталсан "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу "Гамшгаас хамгаалах тухай”, "Галын аюулгүй байдлын тухай”, "Зөрчлийн тухай” хууль болон бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрийн аюул тохиолдсон үед тухайн обьектын сайн дурын бүлгэм, Аврах гал унтраах анги, аврах бүлгийн харилцан ажиллах үйл ажиллагааг хангах, аюулт үзэгдэл, гал түймрийн аюулыг хохирол багатай даван туулах чадварыг эзэмшүүлэх зорилгоор Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн салаан захирагч, дэслэгч Э.Жалбуу "Галын аюулгүй байдал” сэдвээр танхимын сургалт, галын аюулгүй байдлын тархалтын сургалтыг хийлээ. Сургалтанд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид идэвхтэй оролцлоо.

Сургалтаар гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, галын хорын аюулгүй ажиллагаа, гал унтраах тусгай багаж хэрэгслийг хэрхэн зөв ашиглах, хэрэглэх талаар практик сургалтыг зохион байгууллаа.

Мөн Онцгой байдлын хэлтсийн салаан захирагч, дэслэгч Э.Жалбуу тус шүүхийн галын аюулгүй байдлын систем болон галын хор, усны хоолой зэрэгт үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаа.
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-09-1.JPG
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-09-3.JPG
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-09.JPG
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-09-4.JPG
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-09-5.JPG

Нийтэлсэн admin   Үзсэн: 862   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд