24-04-2019, 18:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эрүүл биед саруул ухаан

Эрүүл мэнд гэгч зөвхөн өвчин эмгэггүй байхын нэр биш бөгөөд тодруулбал өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлэх ба эрүүл мэнд гэгч олон талт үзэгдэл бөгөөд "хүний бие, оюун санаа болон нийгмийн сайн сайхан байдал” нь дэлхий нийтийн эко-системтэй нийцэн зохицолдсон байх нөхцлийг шаарддаг байна.

Тэгвэл анагаах ухаанд аль болох эм хэрэглэхгүйгээр эмчлэх, эдгээх, мөн урьдчилан сэргийлэхийг зөвлөх болсон билээ. Тиймээс шүүхийн тамгын газраас шүүгч, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эмгүй эмчилгээний сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд эмгүй эмчилгээний ач холбогдлыг танилцуулсан бөгөөд нэг удаагийн эмгүй эмчилгээг үзүүллээ.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/04-24.JPG

 

Шүүхийн Тамгын газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 1173   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд