8-04-2019, 04:41   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:


 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ү-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ү-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэсэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. С.Махбуриадын хүсэлттэй "Цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2. Ш.Ганцэцэгийн хүсэлттэй "Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3. Б.Янжинлхамын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4. Б.Ж-ын нэхэмжлэлтэй С.Г-д холбогдох "Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

5. Р.О-ын нэхэмжлэлтэй Ч.Ж-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6. Ц.О-гийн нэхэмжлэлтэй С.М-д холбогдох "Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх


Нийтэлсэн admin   Үзсэн: 582   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст