12-03-2019, 02:09   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Спортын өдөрлөг-2019 тэмцээн зохион байгууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/2019martsport1.jpg
 

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолддуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулах, биеийн тамир, спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, бие бялдар, эрүүл мэнд, ажлын эрч хүч, багаар ажиллах, хамт олонч сэтгэхүйг хөгжүүлэх, нөхөрсөг байдлыг бүрдүүлэх зорилгоор гар бөмбөгийн тэмцээнийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хаалттай хорих 423 дугаар ангийн спорт зааланд зохион байгууллаа.


 http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/2019martsport2.jpg

 

Тэмцээнийг Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын дунд нээлттэй явуулсан бөгөөд тэмцээнд Г.Ган-Эрдэнэ ахлагчтай гуравдугаар баг авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа хамт олноо хошуучлан нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд орж, мөнгөн шагналаар шагнуулав.


Нийтэлсэн admin   Үзсэн: 581   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй