16-11-2018, 08:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа

 

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/dulamsuren.jpg 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн иргэн Н.Дуламсүрэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд "Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай” хүсэлт гаргажээ. Түүний 1971 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн овог болон төрсөн оныг нь буруу бичсэн тул тэрээр шүүхэд хандсан байна. Шүүх түүний хүсэлтийг чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилж байгаа талаарх сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

Та ямар асуудлаар шүүхэд хандах болсон бэ?

-Би өндөр насны тэтгэвэрт орох нас болоод Хужирт сумынхаа нийгмийн даатгалын байцаагч дээр очиход таны хөдөлмөрийн дэвтрийн овог болон төрсөн оныг буруу бичигдсэн байгаа тул өндөр насны тэтгэвэрт оруулах боломжгүй гэсэн гэж хэлсэн учраас шүүхэд хандах шаардлагатай болсон.

-Та өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байсан уу?

- Ер нь шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан удаа байхгүй.

- Жирийн иргэний хувьд шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх явцад тус байгууллагын албан хаагчид таньтай ямар байдлаар хандаж байна вэ?

- Ер нь шүүхэд хэрэгт холбогдсон хүмүүс хандаж үйлчлүүлдэг. Мөн захирангүй хүмүүс ажилладаг байх гэж бодож байсан. Гэтэл эсрэгээрээ шүүхээр үйлчлүүлж байх явцад шүүхийн ажилтнууд найрсаг соёлтой угтан авч, хөнгөн шуурхай үйлчилж байсан. Мөн миний тэтгэвэрт орох нас болчихсон бөгөөд хурдан хугацаанд шийдвэрлүүлэх шаардлагатай болсон.

- Шүүх шинэчлэгдэж байгаа гэж ярьж байна. Иргэний хувьд ямар санал бодолтой байна вэ?

- Сүүлийн үед шүүхийн шинэчлэлийн талаар радио, телевизээр ярьж байгаа. Ер нь шүүхийн байгууллага шинэчлэгдэж байгаа нь энэ удаад маш их мэдрэгдлээ. Хаалгаар орж ирэхэд угтаж авч байгаа цагдаагийн албан хаагч, мэдээлэл лавлагааны ажилтнаас эхлээд, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын иргэдэд үйлчилж байгаа зан харилцаа, биеэ авч яваа байдал зэрэг нь сайжирсан байгаа нь харагдаж байна. Мөн шүүх хуралдааныг хүртэл дэлгэцээр хараад суух боломжтой болсон зэрэг шинэчлэгдсэн зүйл их байна.

- Цаашид бид юуг анхаарч ажиллавал зүгээр гэж та бодож байна?

- Энэхүү шинэчлэлээ улам сайжруулан, үргэлжлүүлэхийг та бүхэнд хүсье.

Ингээд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсье.

Нийтэлсэн admin   Үзсэн: 793   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй