2-11-2018, 10:14   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ганцаарчилсан сургалт зохион байгууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/ITsurlhagva.jpg

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Лхагвасүрэн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгч Д.Бат-Өлзийд "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журмуудаар ганцаарчилсан сургалт хийлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч нар дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж иргэдийн төлөөлөгч нартай харилцан ярилцлаа.

Түүнчлэн тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага тарааж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк танилцуулж, шүүхийн шинэчлэл нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэний оролцоо, идэвхээс их шалтгаалах тул сонгогдсон шүүх хуралдаандаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг хүслээ.


Нийтэлсэн admin   Үзсэн: 741   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй