10-10-2018, 04:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

 

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/20181009neelttei01.jpg 

Өвөрхангай аймгийн төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 10 дугаарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа.

Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, Тамгын газрын дарга Д.Ганбат, шүүгчийн туслах Д.Бат-Отгон, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн С.Мижиддорж, жолооч Д.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй оролцож нийт 85 иргэнд шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл өгч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан 4 нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэв. Мөн эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нь эвлэрүүлэн зуучлалийн талаар иргэдэд мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулан нэхэмжлэлийн загвар, гарын авлагаар хангаж ажиллаа. Нийт 11-н төрийн байгууллага нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож ард иргэдэд түргэн шуурхай үйлчиллээ. 


Мөн 2018 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 4 иргэнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам сэдвээр сургалт зохион байгуулж, сургалтын гарын авлага тарааж ажилласан байна.

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/20181009neelttei03.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 834   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд