15-11-2024, 16:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Хархорин сум дахь Сум дундын шүүх, шүүхийн тамгын газраас 11 дүгээр сарыг "Нээлттэй шүүх" арга хэмжээ зохион байгуулах сар болгон төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.  
Тус арга хэмжээний нэг нь 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 14–ний өдрүүдэд Ерөнхий Боловсролын "Орхон", "Гүнзгий", "Номын Хүрдэн",  2 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчдыг хамруулсан "Нээлттэй шүүх" өдөрлөг байлаа. 
Өдөрлөгийн үеэр сурагчдад  шүүхийн тогтолцоо,  шүүх  байгууллагын үйл ажиллагаа,  шүүхийн нээлттэй ил тод байдал,  шүүгч, ажилтнуудын ажил мэргэжлийн тухай мэдээлэл өгч,  Монгол улсын  Дээд шүүхээс бэлтгэсэн контентийг танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой кейс дээр тулгуурлан сургалт зохион байгуулж,  асуулт хариултаар харилцан ярилцлаа. 
Энэ үеэр сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зохион, сурагчдыг шагнаж урамшууллаа.     
Хамтран ажилласан Хархорин ЕБ-ын ГҮНЗГИЙ сургууль, Орхон Цогцолбор Сургууль, Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Ерөнхий Боловсролын Номын Хүрдэн Сургуулийн захиргаанд талархал илэрхийлье.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 21   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст