Нүүр хуудас > Мэдээлэл > Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам

Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам


2-10-2024, 12:22. Зохиогч: admin

Монгол Улсын Их хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг "Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г шинээр нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан бөгөөд "Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

 

Хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор "МонголУлсын Дээд Шүүх”-ийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор "Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн загвар”-ыг тус тус баталсан.

 

Журамтай холбоотой Улсын Дээд шүүхээс гаргасан видео шторктой танилцах бол энд дарна уу.

Нэхэмжлэлийн загвар харах бол энд дарна уу. Эсвэл дараах qr кодыг уншуулна уу.

 


Бусад