Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Яллагдагч М.Мд Өвөрхангай аймгийн Хархорин сум дах Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд эрүүгийн ... дугаартай хэргийг шилжүүлсэн.
Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох ба шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүхийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүрэгтэй.
Шүүгдэгч нь оргон зайлсан бол түүнийг олж илрүүлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч М.М-д холбогдох эрүүгийн хэргийн товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгдэгч ирээгүй, оршин сууххаягандаа байхгүй оргон зайлсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж түүнийг эрэн сурвалжилж, эрж хайх ажиллагааг тус сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа