Нүүр хуудас > Мэдээлэл > “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


29-03-2022, 16:30. Зохиогч: admin

Шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг таниулан сурталчлах, иргэдийн хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүгч Э.Дулмаа, шүүгчийн туслах Б.Хулангоо, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, жолооч Д.Жаргалсайхан нар Бат-Өлзий суманд "Нээлттэй шүүх” арга хэмжээ зохион байгууллаа.

 

Ажиллах хугацаандаа 8 нэхэмжлэлийг хүлээн авч, 4 иргэний хэрэгт гэрч асуух болон бусад ажиллагааг хийн хэргийг хянан шийдвэрлэж, 50 гаруй иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардагдах баримт материалын талаарх мэдээллийг өгч ажиллаа.

 

Мөн тус сумын 6 шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт ганцаарчилсан болон хамтарсан сургалтыг зохион байгуулж, Засаг даргын тамгын газарт байрлах "Шүүхийн мэдээллийн самбарт” иргэдэд зориулсан мэдээллийг шинэчиллээ.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

Бусад