Нүүр хуудас > Мэдээлэл > ТУС ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

ТУС ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА


11-01-2022, 07:48. Зохиогч: admin

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын тушаалаар байгуулагдсан орон тооны бус шуурхай штаб хурлыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав.

Хуралдаанаар тус сумд Коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд халдвар хамгааллын дэглэм баримталж буй эсэхэд хяналт тавих, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжилт хийлгэх зэрэг зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 
Шүүхийн тамгын газар

Бусад