Нүүр хуудас > Мэдээлэл > КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ


18-06-2021, 02:40. Зохиогч: admin
Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тоо тус сумд нэмэгдэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
- Гэр, ажил гэсэн маршрутаар зорчих
- Гэртээ хүн урихгүй, айлд зочлохгүй байх
- Зах, худалдааны төв болон олон хүн цугларсан газраар явахгүй байх
- Эрүүл мэнддээ анхаарч, эмнэлгээс өгсөн зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх
- Өвчлөл бүртгэгдсэн газраас ирсэн болон бусад сэжигтэй иргэдтэй харилцсан тохиолдолд шуурхай штабд мэдэгдэх
- Бусадтай харилцахдаа 1.5м - 2м зай барих
- Хаалганы бариул, үзэг, бал, компьютер, гар утас зэргийг тогтмол ариутгах
- Бусдад эд зүйл дамжуулах, өгөх, авахдаа ариутгаж байх
- Амны хаалт тогтмол хэрэглэх
- Өрөө тасалгаагаар сэлтгүүцэхгүй, олноороо нэг дор бөөгнөрөхгүй байх
- Бусадтай харилцахдаа халдвар хамгааллын дэглэм мөрдөх
- Өрөө тасалгаандаа тогтмол агаар сэлгэлт хийх
 
 ТУС ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС ШУУРХАЙ ШТАБ 

Бусад