Нүүр хуудас > Мэдээлэл > АЛБАН ХААГЧИДДАА БАЯР ХҮРГЭЛЭЭ

АЛБАН ХААГЧИДДАА БАЯР ХҮРГЭЛЭЭ


2-06-2021, 10:24. Зохиогч: admin

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд "Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай.

 

Энэхүү "Эхийн алдар-II" одонгоор тус шүүхийн шүүгчийн туслах Д.Бат-Отгон, бичиг хүргэгч Д.Түвшинтөгс нар 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хархорин сумын соёлын төвд гардан авсан.

Шүүхийн тамгын газраас эхийн алдар одонгоор шагнагдсан албан хаагч нарт баяр хүргэлээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Бусад