21-04-2020, 07:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/04-21-1.jpgУлаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хорооны иргэн Сүхийн Жаргал бидэнд баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

 

 

Та шүүхээр ямар асуудлаар үйлчлүүлж байна вэ?

Би залуудаа Хужирт сумын Энхтайван нэгдэлд ажиллаж байсан тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул тэтгэвэрт гарах боломжгүй болсон. Иймд тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргаж, түүний дагуу танай шүүхээр анх удаагаа үйлчлүүлж байна.


 

Шүүхээр үйлчлүүлэхэд төрсөн сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу?

Би Хархорин сум дахь Сум дундын шүүхээр анх удаагаа үйлчлүүлж байна. Миний хувьд Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд энэхүү нөхцөл байдлыг харгалзан ажилласан жилүүдийг минь архивын лавлагаа, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэн түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд талархаж байна.

Мөн миний хувьд шүүхийн талаарх сэтгэгдэл өөрөөр төсөөлөгдөж байсан. Гэтэл танай шүүхээр үйлчлүүлэхэд тухайн үед төрж байсан сэтгэгдлээс өөр байсан. Өөрөөр хэлбэл шүүхийн үйлчилгээ нь түргэн шуурхай байсан бөгөөд надад гэлтгүй бусад иргэдийг харахад түргэн шуурхай, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байгааг анзаарсан. Мөн шүүгчид болоод албан хаагчдын харилцаа хандлага сайн байсныг дурдах хэрэгтэй байх. Ингээд та бүхэнд ажлын амжилтыг хүсье.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/04-21.jpg

 

 Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан танд баярлалаа.

Шүүхийн Тамгын газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 618   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд