Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн хэмжээнд “COVID-19” вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна

Шүүхийн хэмжээнд “COVID-19” вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна


30-03-2020, 10:52. Зохиогч: admin

Олон улсад "COVID-19” халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, Монгол Улсын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас доорх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/03-30-6.jpg

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/03-30-5.jpg

Шүүгч, ажилтнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт, аньс, нэрс, чацарганы шүүс, салимон-дархлаа сэргээх бэлдмэл, санитас-гар ариутгагч, спирт денатурат зэргээр ханган, шүүхийн байранд нэгдсэн ариутгал хийлгэж, зориулалтын ариутгалын бодис жавьлионы уусмалтай цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж байна.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/03-30.jpg

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/03-30-1.JPG

Мөн шүүхийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлж буй иргэдийг харуулын цагдаа ирсэн дарааллаар нь бүртгэж, халууныг нь хэмжиж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулан үйлчилгээг үзүүлж, нэхэмжлэл, хүсэлт, гомдол, өргөдлийг цахим шуудангаар хүлээж авах боломжтой талаар facebook хуудас болон цахим хуудсаараа мэдээлэл өгч ажиллаж байна.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/03-30-4.jpg

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/03-30-2.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/03-30-3.JPG

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь

Сум дундын шүүхийн Тамгын газар


Бусад