Нүүр хуудас > Мэдээлэл, Oрон тоо > ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮР ОРОН ТООНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮР ОРОН ТООНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА


6-12-2019, 12:07. Зохиогч: admin
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын түр орон тоо гарсан тул ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үйлчилгээг үзүүлнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжилтэй
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Ажлын ачаалал даах чадвартай,
- Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
- Нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
- Цаг баримталдаг,
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Харилцааны соёлтой, эерэг хандлагатай
- Төрийн албаны шалгалтанд тэнцсэн болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан шүүхийн захиргааны ажилтны сургалтад хамрагдсан бол давуу тал болно

Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Дипломын хуулбар
- Хувь хүний намтар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- 2 хувь цээж зураг /3*4/

Сонирхсон хүмүүс 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор шүүхийн Тамгын газарт материалаа өгнө үү.
Лавлах утас 70327499, 80710277


Бусад