Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгчдийн салбар хорооноос гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

Шүүгчдийн салбар хорооноос гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа


4-11-2019, 08:31. Зохиогч: admin

 

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-03.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүгчдийн салбар хорооноос хууль, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийтийн биеийн тамир болон гар бөмбөгийн спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, нөхөрсөг байдлыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий болон хууль хяналтын байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс – 423 дугаар нээлттэй хаалттай хорих анги, Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн баг тамирчид оролцсон.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-03-1.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-03-2.JPG

Оролцсон баг тамирчдаас Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс – 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн I баг тамирчид алтан медаль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс – 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн II баг тамирчид мөнгөн медаль, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-03-3.JPG

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүгчдийн салбар хороо



Бусад