Нүүр хуудас > Мэдээлэл > Явган аялал зохион байгууллаа

Явган аялал зохион байгууллаа


28-10-2019, 11:17. Зохиогч: admin

 

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/10-23.JPG

     Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүгчдийн салбар хорооноос санаачлан тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарын дунд Хархорин сумын баруун хойд хэсэгт байрлах Мойлтын ам, Хангай хайрхан гэсэн маршрутаар уулын явган аяллыг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэх, бие бялдраа чийрэгжүүлэх, хөгжүүлэх зорилготой.

     Явган аяллын хүрээнд шүүгч, албан хаагчдыг баг болгон уулын оргил булаацалдах, багуудын хооронд онигоо ярих гэх мэт тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдаж идэвхтэй оролцон, хамт олонтойгоо нэг өдрийг сайхан өнгөрүүллээ.
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/10-23-1.jpg

Бусад