Deprecated: Methods with the same name as their class will not be constructors in a future version of PHP; xmlParser has a deprecated constructor in /home/courthar/public_html/engine/classes/rss.class.php on line 18 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ > Хэвлэх > Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Нүүр хуудас > Мэдээлэл > Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа


30-09-2019, 04:26. Зохиогч: admin

 

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/09-27.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болон Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар хамтран 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын соёлын төвд "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нар амжилттай зохион байгууллаа.  

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/09-27-1.jpg

Тус өдөрлөгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Өвөрхангай аймгийн Архивын тасаг, Хууль зүйн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, улсын бүртгэлийн хэлтэс зэрэг 20 гаруй байгууллага оролцсон бөгөөд уг өдөрлөгт хуулийн байгууллагууд үйл ажиллагаагаа ард иргэдэд танилцуулж, шүүхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ, зөвлөгөөг өгч ажиллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/09-27-2.jpg

Өдөрлөгийн үеэр 100 гаруй иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээллийг өгч, 10 нэхэмжлэлийн хүлээн авсан бөгөөд иргэдээс төрийн байгууллагууд нэг дор үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/09-27-3.jpg
Шүүхийн Тамгын газар

Бусад