Нүүр хуудас > Мэдээлэл > Иргэдийн төлөөлөгч нарт сургалт хийлээ

Иргэдийн төлөөлөгч нарт сургалт хийлээ


2-04-2019, 02:28. Зохиогч: admin
http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/20190401c.jpg
 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын баталсан иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа тус шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хоёр дахь ээлжийн сургалтыг зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/20190401a.jpg 

Сургалтаар иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэг, хүрэлцэн ирээгүйн холбогдол, тангараг өргөх, түүний ач холбогдол, дүгнэлт гаргах ажиллагааны талаар яриа таниулга хийж, мөн иргэдийн төлөөлөгчид холбогдох шторк, мэдээллийг танилцуулж, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагааг бодитоор үзүүлж, иргэдийн төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

 http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/20190401b.jpg


Бусад