2-04-2018, 17:14   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа

Г.Түмэн-Өлзий: Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг сонсохдоо л шүүгч таны мэргэжлийн ур чадварыг үнэлж, мэдэрсэн.

 

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/shuuhedbayarlalaa01.jpgХархорин сумын иргэн Г.Түмэн-Өлзий шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

 

 

Тэрбээр "Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа таны амрыг эрж, энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие 2013-2017 оны хугацаанд шүүхээр хохирсон асуудлаа шийдвэрлүүлэхээр яваад 5 жил гаруйн хугацааг туулахдаа шүүгчдийн алдаанаас болж иргэн хүн санхүү, сэтгэл санааны хохирол нэмж амсдагийг биеэрээ мэдэрсэн. Анхан шатны хурлаар 3 удаа, давж заалдах шатны хурлаар 3 удаа орж, саяхан дээд шүүхийн хяналтын шатаар хэргээ шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг Өвөрхангай аймгийн давж заалдах шатны магадлалаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахад Э.Дулмаа гэдэг шүүгч шинээр томилогдож ирсэн байсан ба хэргийг хүлээн авч дахин шийдвэрлэсэн. Давж заалдах шат, дээд шүүхийн хяналтын журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгч таны шийдвэрлэсэн анхан шатны хурлын шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийг буруу хэрэглээгүй, үнэн зөв шийдвэрлэсэн гэсэн тогтоолыг сонсоод шүүгч танд талархсан сэтгэлээ илэрхийлэхээр энэхүү захидлыг бичиж сууна. Анхан шатны хурлын шийдвэрийг сонсохдоо л би таны мэргэжлийн ур чадварыг үнэлж, мэдэрсэн юм. Та бол олон мянган иргэдийн ирээдүйн амьдралд итгэл өгч чадах шударга, ур чадвартай шүүгч шүү. Монголд ийм л шүүгч олон олноор төрөн гараасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ингээд таны амьдралд хамгийн сайн сайхан, ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж, шүүгчдээ дахин баярласан гэдгээ хэлмээр байна.

 

Мөн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг, П.Долгормаа, Л.Нямдорж, Дээд шүүхийн шүүгчид Х.Сонинбаяр, Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдэд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Хуулиа дээдэлсэн, иргэнээ хүндэтгэсэн, мэргэжлийн ур чадвартай, шударга шүүгчид олноор нэмэгдэн гарах болтугай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье” гэсэн юм.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 867   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд