Нүүр хуудас > Мэдээлэл > “Алтан хонх” тэмцээн зохион байгууллаа

“Алтан хонх” тэмцээн зохион байгууллаа


17-11-2017, 17:06. Зохиогч: admin

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/87-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас Монгол бахархалын өдрийг тохиолдуулан тус шүүхийн Тамгын газрын албан хаагчид, Хархорин сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчдын дунд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчдын эрхэмлэх зүйлийг мөрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/87-2.JPG

Тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчын эрхэмлэх есөн зүйл, Түүхийн асуулт зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдсан юм. Тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа мэдлэг чадвараараа бусдыгаа хошуучлан манлайлж, тэргүүн байр эзэллээ.

Тэмцээнд идэвхтэй оролцсон албан хаагч нартаа баярлалаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/87-3.JPG

Бусад