Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн захиргааны албан хаагчдаас "Түвшин тогтоох" шалгалт авлаа

Шүүхийн захиргааны албан хаагчдаас "Түвшин тогтоох" шалгалт авлаа


6-10-2017, 16:30. Зохиогч: admin

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны А/42 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн болон ёс зүй харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу тус шүүхийн захиргааны ажилтнуудаас түвшин тогтоох шалгалт авах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/73-1.JPG

 

Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох шалгалт авах комиссыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тоот тушаалаар байгуулж, шалгалт зохион байгуулах комиссын даргаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, гишүүдээр шүүгч Б.Сарантуяа, шүүгч Ц.Дагиймаа, Тамгын газрын дарга Д.Ганбат, нарийн бичгийн даргаар эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нар томилогдон тус шалгалтын ажлыг зохион байгуулав.

Шалгалтанд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Сосорбарам, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, Т.Лхагвасүрэн, Б.Хулангоо, Мэдээлэл лавлагааны ажилтан Ц.Хонгорзул, Мэдээлэл технилогийн ажилтан Н.Мөнхнасан, ШХНБДарга Д.Цэвэлмаа, А.Батцог, нягтлан бодогч Б.Отгонжаргал, архив бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй, нярав Х.Нарантуяа нар оролцлоо.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/73-2.JPG


 


Бусад