Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх аян зохион байгууллаа

Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх аян зохион байгууллаа


16-07-2017, 17:25. Зохиогч: admin

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд тус шүүхийн Тамгын газрын албан хаагч нарын дунд "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх аян”-ыг зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд шүүхийн захиргааны албан хаагчдын ажлын цаг ашиглалт, хувцаслалт–гадаад төрх, иргэд, үйлчлүүлэгчидтэй харьцах харилцаа хандлага зэргийг шалгуур болгосон бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дүгнэлээ.

"Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх аян”-д шүүгчийн туслах Б.Хулангоо тэргүүлж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа удаах байранд орлоо.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/52-1.JPG

Бусад